Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Голомт Капитал ҮЦК нь оюутнуудад тэтгэлэг олголоо

Голомт Капитал ҮЦК нь оюутнуудад тэтгэлэг олголоо

Голомт Капитал ҮЦК нь оюутнуудад тэтгэлэг олголоо

Голомт Капитал компани нь жил бүр “Шударга Ёсыг Бадраах Сан”-гийн шилдэг оюутнуудад сургалтын тэтгэлэг олгож ирсэн уламжлалтай.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдахаар жил бүр 150-160 оюутан материалаа ирүүлдгээс энэ жил нийт  33 оюутан шалгарч, Голомт Капитал компани төдийгүй бусад ААН-ийн тэтгэлэгт хамрагдлаа.

Тус сан нь СЗХ-ны анхны дарга Д.Бадраа агсны үйл хэргийг үргэлжлүүлэх, санхүүгийн салбарын ирээдүйн залгамж халааг бэлтгэх зорилгоор 2006 оноос идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа юм.

--------------------------------

Голомт Капитал компанийн хувьд иргэдэд хөрөнгө оруулалтын боловсрол олгох, Монголын ирээдүй болсон хүүхэд залуус, оюутнуудыг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн амьдралын чанарыг сайжруулах, спорт, соёл урлагийн салбарт хувь нэмрээ оруулах зорилготой нийгмийн хариуцлагын ажлыг хэрэгжүүлдэг билээ.

--------------------------------

“Шударга Ёсыг Бадраах Сан”-ийн тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан нийт оюутнууддаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе!

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.