CUMN хувьцаагаа буцаан худалдан авч дуусахад 6 хоног үлдлээ
Премиум Нэксус ХК-ийн нийт гаргасан энгийн хувьцааны 75%-ийг нэгдмэл сонирхол бүхий этгээдүүд эзэмших болсон тул жижиг хувьцаа эзэмшигчдийн эрхийг хамгаалах зорилгоор хувьцаагаа зарах хуульд заасан сонголтыг хувьцаа эзэмшигчдэд олгосон юм.
Хувьцаа эзэмшигчид сайн дурын үндсэн дээр хувьцаагаа бүтнээр, хэсэгчлэн зарах эсвэл заралгүйгээр хувьцаа эзэмшигч хэвээр үлдэх сонголтыг өөрсдөө хийх юм.
Энэхүү шийдвэрийн хүрээнд компанийн нэгж хувьцааг 350 төгрөгөөр буцаан худалдан авах бөгөөд хүсэлтийг энэ сарын 23-ыг хүртэл хүлээн авна.
Мөн хувьцаа эзэмшигчдийн бүртгэл гаргах өдрийг анх 2025.11.07-ны өдрөөр тогтоосон бол энэ сарын эхээр дээрх хугацааг 2025.11.12 болгож өөрчилсөн байна.
Иймд харилцагч та өөрийн бүртгэлтэй ҮЦК-тай холбогдон дэлгэрэнгүй мэдээллийг авч, хүсэлтээ гаргана уу.
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
