АНУ-ын түүхий нефтийн үнэ 2021 оноос хойших хамгийн доод түвшинд хүрлээ
Өчигдөр АНУ-ын түүхий нефтийн үнэ бараг 3 хувиар унаж 2021 оны эхэн үеэс хойших хамгийн доод түвшинд хүрч хаагдлаа. Үүнд, зах зээлд нийлүүлэлтийн илүүдэл үүсэх, Украинд энхийн хэлэлцээр хийгдэж болзошгүй гэсэн хүлээлт голлон нөлөөлөв.
Тодруулбал, өмнөх жилүүдэд олборлолтоо танаж ирсэн OPEC+ орнууд зах зээлд эзлэх байр сууриа эргүүлэн авах стратегийг хэрэгжүүлж, олборлолтоо эрчимтэй нэмж байна.
Мөн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украин, Оросын дайныг зогсоох хэлэлцээрийг идэвхтэй шахаж байгаа нь нефтийн нийлүүлэлтийн тасалдал үүсэх эрсдэл багасна гэсэн хүлээлтийг зах зээлд бий болгож байна.
Тиймээс West Texas Intermediate (WTI) нефтийн үнэ 2.73% буюу 1.55 ам.доллароор буурч нэг баррель нь 55.27 ам.доллар болсон нь ковидын үе болох 2021 оны 2 сараас хойших хамгийн доод түвшин юм. Харин олон улсын жишиг болох Brent нефть 2.71%-иар унаж 58.92 ам.долларт хүрлээ.
2025 он гарснаас хойш:
- АНУ-ын нефтийн үнэ 23%
- Brent нефть 21% унасан нь сүүлийн жилүүдийн хамгийн сул гүйцэтгэл болж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
