Монголбанкнаас улирал бүр гаргадаг макро эдийн засгийн таамаглал
2025 оны IV улиралд
- Инфляц бага зэрэг буурч 9.5%
- Эдийн засгийн өсөлт 5.6%
- Бодлогын хүү өнөөгийн түвшинд 11.9%
- Зээлийн хүү өнөөгийн түвшинд 17.3% болно гэж таамагласан байна.
2026 оны III улиралд
- Инфляц бага зэрэг буурч 9.1%
- Эдийн засгийн өсөлт 5.3%
- Бодлогын хүү бага зэрэг буурч 11.3%
- Зээлийн хүү өнөөгийн түвшинд 17.2% болно гэж таамагласан байна
Инфляцын хувьд
2025 оны III улиралд Улаанбаатар хотын жилийн инфляц 9.9% болж, өмнөх улирлын шинжээчдийн таамаглалаас 0.6 нэгж хувиар өндөр гарлаа.
Шинжээчид инфляц ойрын хугацаанд аажмаар саарч, 2025 оны IV улиралд 9.5%, жилийн дараа 9.1% орчимд тогтворжино гэж таамаглаж байна.
Ерөнхийдөө шинжээчдийн инфляцын таамаглал өмнөх судалгаатай ойролцоо хэвээр байна. Тодруулбал, инфляц ойрын улирлуудад 9-10 хувийн орчимд тогтвортой хадгалагдах чиг хандлага давамгайлж байна.
Эдийн засгийн өсөлт
2025 оны III улиралд бодит ДНБ-ий жилийн өсөлт 5.9% гарч, шинжээчдийн өмнөх таамаглалаас 0.5 нэгж хувиар өндөр байна.
Шинжээчид эдийн засгийн өсөлт цаашид бага зэрэг саарч, 2025 оны IV улиралд 5.6%, 2026 оны III улиралд 5.3% орчимд хадгалагдана гэж таамаглажээ. Ерөнхийдөө эдийн засгийн өсөлт ойрын хугацаанд тогтвортой, дунд зэргийн хурдтай үргэлжлэх төлөвтэй байна.
Бодлогын хүү
Шинжээчид төв банкны бодлогын хүүг 2025 оны IV улиралд дунджаар 11.9%, ихэнх нь 12.0% байна гэж таамаглаж байна.
Цаашид бодлогын хүү бага зэрэг буурч, 2026 оны III улиралд 11.3% орчимд хүрнэ гэсэн хүлээлттэй байна. Өмнөх улирлын судалгаатай харьцуулахад бодлогын хүүгийн таамаглал ялимгүй дээшилжээ.
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
