Хятад 2030 он гэхэд эрчим хүчнийхээ 50%-ийг сэргээгдэх эрчим хүчээр хангана.
БНХАУ-ын эдийн засгийн өсөлт удааширсан ч цахилгааны эрэлт сүүлийн 20 жилд жил 5-7 хувь өссөн байна. Тодруулбал, 2005 онд Хятадын нийт суурилагдсан хүчин чадал 500 ГВт байсан бол 2023 онд 3,400 ГВт болж долоо дахин өсжээ.
Тиймээс жилээс жилд өсөж байгаа хэрэгцээг хангахын тулд сэргээгдэх эрчим хүч, ялангуяа нар болон салхины шинэ эх үүсвэрийг их хэмжээгээр барьж, системээ өргөжүүлсээр байна.
Нар салхины сэргээгдэх эрчим хүч
- Нарны суурилагдсан хүчин чадал 600 ГВт-ыг давсан бол салхины хүчин чадал 200 ГВт-ыг давжээ. Судалгаагаар 2030 он гэхэд нарны хүчин чадал 2,264 ГВт хүрч, жил бүр дунджаар 24 хувиар өсөх төлөвтэй байна. Салхины хүчин чадал 2030 онд 1,121 ГВт хүрч, жил бүр 15 хувийн өсөлт үзүүлэх тооцоо гарсан.
- Гэсэн ч одоогоор нүүрс болон бусад түлшээр ажилладаг цахилгаан станцууд том байр суурьтай хэвээр байгаа юм. Тодруулбал, 2023 онд дулааны станцын хүчин чадал 1,390 ГВт байсан бол 2030 онд 1,793 ГВт хүрэх бөгөөд жил бүр 54–61 ГВт нэмэгдэх төлөвтэй байна.
Цөмийн эрчим хүч
- Цөмийн эрчим хүч нийт хэмжээндээ бага хувийг эзэлдэг ч хамгийн хурдтай өсөх салбар болж байгаа юм.
- 2023 онд 57 ГВт байсан цөмийн хүчин чадал 2030 онд 113 ГВт хүрч, 2026 оноос эхлэн жил бүр 10 ГВт нэмэгдэх төлөвтэй байна.
- Өөрөөр хэлбэл, цөмийн эрчим хүчний өсөлт сэргээгдэх болон дулааны эх үүсвэрийг тэнцвэржүүлэх стратегийн шийдэл болж байна.
Эрчим хүчний хадгалалт
Нар, салхи зэрэг сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нэмэгдэхийн хэрээр цахилгааны хэрэглээ, нийлүүлэлтийг тэнцвэржүүлэх эрчим хүч хадгалах систем буюу батарейн шийдэл зайлшгүй шаардагдана.
Дэлхий даяар батарей хадгалалтын суурилуулалт 2025-2030 онд жил бүр 27 хувиар өсөх бөгөөд үүний 50 хувийг Хятад улс дангаар эзлэх тооцоо байна.
Энэ салбарт CATL, Sungrow, Kehua Data, Wuxi Lead Intelligent болон Shenzhen Senior Technology зэрэг компаниуд гол байр суурь эзлэх боломжтой байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
