MIT: Хиймэл оюун ухаан АНУ-ын хөдөлмөрийн зах зээлийн 11.7%-ийг орлох боломжтой
Массачусетсийн Технологийн Их Сургуулиас (MIT) хиймэл оюун ухаан нь АНУ-ын нийт ажиллах хүчний 11.7%-ийг, санхүү, эрүүл мэнд, мэргэжлийн үйлчилгээний салбарын 1.2 их наяд ам.долларын цалингийн өртгийг орлох боломжтой гэсэн шинэ судалгааг танилцууллаа.
Тус судалгааг MIT болон Oak Ridge National Laboratory (ORNL)-ын хамтран бүтээсэн Iceberg Index нэртэй хөдөлмөрийн зах зээлийн симуляцийн загварт үндэслэн хийжээ.
Судалгаагаар:
- AI нь өнөөдрийн байдлаар хөдөлмөрийн зах зээлийн 2.2% буюу 211 тэрбум ам.долларын өртгийг эзэлж байна. Энэ нь технологи, мэдээллийн технологи, компьютерийн салбар дахь ажлын байрны өөрчлөлт дээр түлхүү илэрч байна.
Уг судалгааны дэлгэрэнгүйг: report.pdf
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
