Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Путин: Европ руу халдахгүй гэсэн баталгааг өгөхөд бэлэн

Путин: Европ руу халдахгүй гэсэн баталгааг өгөхөд бэлэн

Путин: Европ руу халдахгүй гэсэн баталгааг өгөхөд бэлэн

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “АНУ ба Украины хэлэлцэж буй 28 заалттай энхийн төслийн “зарим хэсгийг” ирээдүйн хэлэлцээрийн суурь болно” гэж мэдэгдэв.

Энэхүү энхийн төлөвлөгөөнд Украйныг НАТО-д орохыг хориглох, ОХУ-ын одоогоор Украйнд эзэлсэн газар нутгийг хүлээн зөвшөөрөх гэх мэт заалтууд бий.

Тиймээс Европын орнууд АНУ ба Украйны хэлэлцээрийн шинэчилсэн хувилбарыг боловсруулж байна.

Харин Путины зүгээс хэлэлцээрийг өөрсдийн талд амжилттай явуулахын тулд Европ руу довтлохгүй гэсэн баталгааг албан ёсоор гаргаж өгье, тайван байж болно гэжээ.

Түүнчлэн “Украины арми эзэлж буй байрлалаасаа буцах ёстой. Хэрвээ буцахгүй бол бид тэднийг цэргийн хүчээр буулгана” гэж хатуу мэдэгдэв.

Товчхондоо ОХУ, АНУ-тай энхийн яриа хэлэлцээр эхлүүлэхэд бэлэн ч Украин ухрахгүй бол дайн үргэлжилнэ. Мөн Европ руу халдахгүй гэж мэдэгдлээ.  

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.