Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Удахгүй АНУ-ын ЗГ гацаанаас гарна

Удахгүй АНУ-ын ЗГ гацаанаас гарна

Удахгүй АНУ-ын ЗГ гацаанаас гарна

Удахгүй АНУ-ын ЗГ гацаанаас гарна. Сенатын Ардчилсан намын 8 сенатор АНУ-ын засгийн газрын үйл ажиллагааг хэвийн байдалд оруулах үүднээс санхүүжилтийн багц дээр Бүгд Найрамдахчуудтай санал нийлж байгаа аж.

Гэхдээ эдгээр сенаторууд төсвийн багцын зарим зүйлсийг тодорхой болговол санхүүжилтийн саналыг дэмжинэ гэсэн байна. Энэ тохиолдолд нийт 61 саналтайгаар АНУ-ын төсөв Сенатаар батлагдах боломжтой ч shutdown шууд зогсохгүй юм. Төлөөлөгчдийн танхим уг төслийг баталж, ерөнхийлөгч гарын үсэг зурах хүртэл үргэлжилнэ.

Засгийн газрын хаалт уртсах тусам эдийн засагт үзүүлэх дарамт нэмэгдэж 7 хоног бүр АНУ-ын эдийн засагт 15 тэрбум ам.долларын шууд хохирол учирч байна. Конгрессын төсвийн албаны тооцоогоор 11 сар гэхэд АНУ-ын бодит ДНБ-ийн өсөлт 1.5 хувиар багасах төлөвтэй.

Үнийн өсөлт, хөдөлмөрийн зах зээлийн сулрал болон хаалтын үргэлжлэлтэй холбоотойгоор хэрэглэгчдийн итгэл сүүлийн 3 жилийн хамгийн доод түвшинд хүрээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.