Ам.доллар ба Юанийн өрсөлдөөн
Дэлхийн улс орнууд өөрийн мөнгөн дэвсгэртэд суурилсан стейблкойн гаргаж, дижитал зах зээлийг хянах сонирхол нь улам нэмэгдэж байна.
Энэхүү валют нь зарим бэлэн мөнгөний гүйлгээг орлуулах, санхүүгийн системийн хяналтыг чангатгах зорилготой юм.
Хонгконгт сүүлийн үед өрнөж буй дижитал хөрөнгийн идэвхжил нь энэ онд АНУ-аас Genius Act хуулийн дараа стейблкойн гаргаснаас үүдэлтэй.
Тодруулбал, 2 улс өөрийн мөнгөн дэвсгэртийн хэрэглээг дэлхий даяар өргөжүүлж, тус бүр хэрэглэгчийн экосистемийг бүрдүүлэхийг зорьж байна.
Ингэснээр АНУ-ын доллар ба Хятадын юанийн өрсөлдөөн дижитал эрин рүү шилжлээ.
SWIFT-ийн 2025 оны 9 сарын мэдээллээр дэлхийн төлбөрийн дүнгийн бараг тал хувийг АНУ-ын доллароор хийсэн бол Хятадын юань 3.17% эзэлж, 5-д бичигдэж байна.
Хэдийгээр БНХАУ олон жил дижитал юань нэвтрүүлэхийг оролдсон ч олон нийтийн хэрэглээнд хүртэл түгж чадаагүй хэвээр байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
