Xpeng: AI чиптэй робот такси, хүн дүрст робот үйлдвэрлэнэ
Хятадын цахилгаан автомашин үйлдвэрлэгч Xpeng Motors компани Alibaba-ийн AutoNavi (Amaps) платформтой хамтран робот таксины үйлчилгээ үзүүлэхээр болсон.
Тэгвэл ирэх оноос робот таксины туршилтаа Гуанжоу болон бусад хотуудад эхлүүлэх болсноо зарлалаа.
Мөн компанийн хоёр дахь үеийн хүн дүрст “Iron” роботыг танилцуулсан бөгөөд 2026 оны эцэс гэхэд масс үйлдвэрлэлд оруулахаар төлөвлөжээ.
Xpeng-ийн Гүйцэтгэх захирал CEO Хэ Сяопэн, “Шинэ хүн дүрст “Iron” робот нь эхний ээлжинд аялагч, борлуулагч, оффисын чиглүүлэгчийн үүргийг гүйцэтгэнэ” гэв. Тэрээр урт хугацаандаа эдгээр роботын борлуулалт автомашины борлуулалтаас давна гэж үзэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
