Wolfe Research: АНУ-ын Дээд шүүх Трампын бүрэн эрхээ хэтрүүлэн тогтоосон тарифыг батлах магадлал өндөр
АНУ-ын анхан шатны шүүхээс Дональд 1977 оны “Олон улсын яаралтай эдийн засгийн бүрэн эрхийн тухай хууль” (IEEPA)-ийг ашиглаж, бүрэн эрхээ хэтрүүлэн бусад улс оронд өндөр тариф ногдуулсан гэж шийдвэрлэсэн.
Тус шүүхийн бүрэлдэхүүний дийлэнх нь Ардчилсан намаас томилогдсон шүүгчид аж.
Харин лхагва гарагт АНУ-ын Дээд шүүх Трампын аман тайлбарыг сонсох юм.
Wolfe Research-ийн шинжээчид болох Tobin Marcus, Chutong Zhu нар, энэ хурлын шийдвэрийг “хууль эрх зүйн дарамт шахалт” болон “улс төрийн хүчин зүйлс”-ээс шалтгаалж Бүгд найрамдах намын ерөнхийлөгчийн талд гарах магадлал өндөр гэж үзэж байна.
Дээд шүүх 6:3 харьцаатайгаар консерватив олонхийн байр суурьтай ч Трампын шийдвэр хууль ёсны эсэхийг шийдэх нь тодорхой бус байна.
Гэхдээ энэ онд Дээд шүүх хэд хэдэн асуудлаар Трампын талд шийдвэр гаргасныг санахад илүүдэхгүй.
Wolfe Research-ийн шинжээчид тариф хүчингүй болох магадлалыг 40 орчим хувь гэж тооцсон нь дундаж хүлээлтээс доогуур байна.
- Трамп нь 2024 оны 1.2 их наяд ам.долларын худалдааны алдагдал, фентанил хэмээх мансууруулах бодисоос үүдэлтэй америкчуудын нас баралтыг “үндэсний онцгой байдал” гэж үзэн, IEEPA хуулийг ашигласан анхны ерөнхийлөгч юм.
- Хэрэв Дээд шүүхээс тарифыг хүчингүй болговол Трамп гадаад орнуудтай хэлэлцээр хийхэд ашиглаж буй чухал хэрэгслээ алдах болно.
- АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент, Дээд шүүхээс IEEPA-д үндэслэсэн тарифыг дэмжсэн шийдвэр гаргана гэдэгт найдаж байна гэжээ. Эсбөгөөс Цагаан ордноос худалдааны тэнцвэргүй байдлыг шийдвэрлэх зорилгоор 150 хоногийн хугацаатай 15 хувийн тарифыг ногдуулах бусад хууль эрх зүйн эрх мэдлээ ашиглаж болно гэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
