Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

“Big Short”-ын Michael Burry Nvidia, Palantir-ын put option авчээ.

“Big Short”-ын Michael Burry Nvidia, Palantir-ын put option авчээ.

“Big Short”-ын Michael Burry Nvidia, Palantir-ын put option авчээ.

2008 оны үл хөдлөх хөрөнгийн хямралыг урьдчилан харж алдартай болсон хөрөнгө оруулагч Michael Burry хиймэл оюуны салбарын 2 том компанийн эсрэг томоохон арилжаа хийжээ.

Түүний удирддаг Scion Asset Management сан Nvidia-ийн эсрэг $187 сая,  Palantir Technologies компанийн эсрэг $912 саяын хэмжээгээр хувьцаа унах үед ашиг нь өсдөг put option худалдан авчээ.

Энэ нь Бэрриг хиймэл оюун ухааны өсөлттэй холбоотой зах зээлийн хэт өсөлтийг анхаарч, том хэмжээний засвар ирнэ гэж үзэж байгааг харуулж байна.

Харин эсрэгээр нь HAL(Halliburton) болон PFE(Pfizer) компаниудын хувцааг худалдан авчээ.

Сүүлийн үед AI-ийн өсөлт үнэхээр бодит уу эсвэл хөөс үү? гэх асуулт тавигдаж байгаа. S&P 500 болон Nasdaq 100 индексүүд дээд түвшинд хүрснийг зарим хөрөнгө оруулагч хэт өндөр үнэлэлэгдсэн гэж анхааруулж байгаа юм.

AI-ийн эрэлт, батлан хамгаалахын технологийн хөгжүүлэлтээс шалтгаалж Nvidia дэлхийн анхны $5 их наядын үнэлгээтэй компани болсон бол Palantir-ын хувьцаа 174%-иар огцом өссөн.  

Гэсэн ч өндөр үнэлгээний улмаас сүүлийн өдрүүдэд хоёр компанийн хувьцаа унаж, Palantir зах зээл нээгдэхээс өмнө 8%, Nvidia 2.6%-иар унажээ.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.