Erdene Resource Development Corp. анхны алтаа олборлосноо зарлав.
Өчигдөр тус компаниас гаргасан 2025 оны 3-р улирлын тайланд Баян Хөндий алтны уурхайгаас анхны алтаа олборлосноо зарлав. III улиралд Баянхөндий уурхай 342 унц алт, 96 унц мөнгө борлуулсан бөгөөд алтны жигнэсэн дундаж үнэ $3,805/унц, мөнгө $44/унц байв.
Тус уурхай 2025.09.14-нд олборлолтоо эхлүүлсэн бөгөөд оны эцэс гэхэд бүрэн хүчин чадлаараа ажиллахаар төлөвлөж байна.
Уурхайн боловсруулах үйлдвэр жилд 650,000 тонн хүдэр боловсруулж, 85,000 унц алт үйлдвэрлэх хүчин чадалтай юм.
Тайлант хугацаанд нийт 2.1 сая тонн материал олборлосны 133 мянган тонн нь хүдэр бөгөөд 111 мянган тонн хүдэр 2.30 г/т алт, 1.27 г/т мөнгөний агуулгатайгаар хүдрийн овоолго дээр хадгалагдаж байна.
Мөн тус компани Зүүн Модын молибден-зэсийн ордын шинэчилсэн зэсийн нөөцийг 22% буюу 16%-иар өссөнийг онцоллоо.
Түүнчлэн ERDN нь Оюу Толгойн ойролцоох Тэрэг уулын зэс-алтны ордод 80 хувь хүртэл эзэмших гэрээ байгуулжээ.
Одоогоор Баян Хөндий болон ойр орчмын Dark Horse, Altan Arrow талбайд нийт 9,300 метрийн өрөмдлөг хийж, нөөцөө тэлэх судалгааны ажил ид явагдаж байна.
Тус компани 9 сард 6:1 хувьцааны нэгтгэл хийж, нийт хувьцааны тоог 61 сая болгосон бөгөөд 3 улиралд 2.75 сая канад долларын алдагдалтай ажилласнаа мэдээлжээ.
.png)
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
