AMD-ийн орлого сайн гарсан ч оройн цэгээс 11% уналаа
Advanced Micro Devices (AMD) компанийн III улирлын санхүүгийн тайлангаар орлого, ашиг нь таамгийг давсан ч ашгийн маржины төлөвлөгөө нь хараахан сайн гарсангүй. Улмаар хувьцааны үнэ нь арилжааны цаг хаагдсаны дараа бараг 5%-иар унав.
Тайлан:
- III улирлын орлого жилийн өмнөхөөс 36%-иар өсөж, цэвэр ашиг $771 саяас $1.24 тэрбум болж нэмэгдэв.
- Мөн IV улиралд AMD ойролцоогоор $9.6 тэрбумын орлого хүлээж буйгаа мэдэгдсэн.
AMD олон жилийн турш Nvidia-тэй өрсөлдөж байгаагаас гадна өнгөрсөн сард OpenAI-тай 10% хүртэл хөрөнгө оруулах болсноо зарласан билээ.
Мөн Amazon гуравдугаар улирлын тайландаа энэ оны I улиралд авсан AMD-ийн 822,234 ширхэг хувьцаагаа бүрэн зарсан гэдгээ мэдэгдээд байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
