АНУ-ын зах зээл түр зуур унасан нь Хятадад боломж нээж магадгүй.
Энэ онд АНУ-ын хөрөнгийн зах зээл нь AI салбарын өсөлт, бодлогын хүү буурах хүлээлтээс үүдэн энэ жил түүхэн дээд хэмжээнд хүрч өссөн.
Гэсэн ч Goldman Sachs болон Morgan Stanley-ийн удирдлагууд ойрын 12–24 сард 10-20%-ийн засварын хөдөлгөөн тохиох магадлал өндөр гэж анхааруулж байна.
Гэхдээ тэд үүнийг урт хугацааны өсөлтийн мөчлөгт тогтмол тохиодог эрүүл засвар гэж үзжээ.
Мөн ОУВС болон АНУ-ын Төв банкны удирдлага ч хэт өндөр үнэлгээтэй хөрөнгийн зах зээлээс болгоомжлохыг сануулсан нь дээрх байр суурийг улам баталгаажуулж байна.
Азид боломж нээгдэж байна
Харин эсрэгээрээ Ази тэр дундаа БНХАУ, Хонг Конг, Япон, Энэтхэг дараагийн өсөлтийн гол талбар байж болох юм.
- Эдгээр улсаас АНУ болон Хятадын харилцаа зөөлрөх магадлал өндөр, эдийн засаг өсөхүйц байгаа нь гадаадын хөрөнгө оруулагчдын сонирхлыг сэргээнэ гэж Goldman Sachs үзжээ.
- Учир нь Хятадын AI салбар, цахилгаан машин (EV), биотехнологи зэрэг өндөр технологийн салбарууд урт хугацааны шинэ өсөлтийг авчрах магадлал өндөр байгаа юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
