Ниосити төслийн “Шинэ Монгол 3” сургууль үүдээ нээлээ “Тусгай санал”-д нэгдсэн хөрөнгө оруулагчдадаа баярлалаа
Голомт Капитал үнэт цаасны компани нь Ниосити төслийн багийнхантай хамтран, хөрөнгө оруулагчдад жилийн 30%-ийн өгөөжтэй “ТУСГАЙ САНАЛ”-ыг тавьж санхүүжилтийг татан төвлөрүүлсэн билээ.
Ниосити орон сууцны төслийн хүрээнд 2400 айл гал голомтоо бадраах бөгөөд хотхон дотроо сургууль, цэцэрлэг гээд хүн бүрийн хэрэгцээнд нийцсэн цогц шийдлийг агуулсан давуу талтай юм.
Тэгвэл тус төслийнхөн жил хүрэхгүй, богино хугацаанд 1,300 хүүхэд суралцах боломжтой “Шинэ Монгол 3” сургуулийг барьж өнөөдөр ашиглалтад орууллаа. Энэ сургууль олон улсын стандартын шаардлага хангасан боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээрээ онцлогтой юм.
Тун удахгүй Ниосити төслийн 400 айлын эхний 4 барилга ашиглалтад орох бөгөөд орон сууцны урьдчилсан захиалга хэдийн дууссан байна.
Хөрөнгө оруулагчдынхаа өмнө хүлээсэн үүргээ нэр төртэйгээр биелүүлж буй Ниосити төслийн багийнханд баяр хүргэхийн ялдамд “Тусгай санал”-д нэгдсэн нийт хөрөнгө оруулагчдадаа баярлалаа.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        Таалагдсан 
- 
                                                        Хөгжилтэй 
- 
                                                        Яахавдээ 
- 
                                                        Гунигтай 
- 
                                                        Таалагдсангүй 
 
			