Вакцины бизнес эрхлэгч Мoderna-ийн хувьцаа 12% өсөв.
Кэмбрижид төвтэй тус биотехнологийн компани нь цар тахлын дараах үеэр COVID-19 вакцин үйлдвэрлэснээс хойш бизнесээ төрөлжүүлэхийг зорьж байгаа юм.
Учир нь вакцины эрэлт багассан нь тус компанийн орлогыг ихээр бууруулснаас үүдэн өнгөрсөн жил хувьцааны үнэ нь 40%-иас дээш унасан.
Тиймээс тус компани нэгэн томоохон эмийн компанитай өргөн хүрээний хэлэлцээр хийж байна гэж мэдээлжээ.
Энэ нь худалдан авалт эсвэл томоохон түншлэл хэлбэртэй байх боломжтой гэж эх сурвалж дурдсан байна. Харин Bloomberg Intelligence-ийн шинжээч Сэм Фазели болон Макс Нисенврит нар худалдан авах магадлал бага гэж үзэж байна. Учир нь Moderna гол бүтээгдэхүүн болох mRNA-4157 хавдрын эсрэг эмээ аль хэдийн Merck компанитай хамтран хөгжүүлж байгаа юм.
Вакцины энэхүү бизнесийн түншлэл нь эсвэл хавдрын эсрэг эмийн портфелио хамтран хөгжүүлэх зорилготой байх магадлал өндөр бөгөөд ингэснээр компанийн мөнгөн урсгалын дарамтыг бууруулахад тусална.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
 
 
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        Таалагдсан 
- 
                                                        Хөгжилтэй 
- 
                                                        Яахавдээ 
- 
                                                        Гунигтай 
- 
                                                        Таалагдсангүй 
 
			