Amazon.com Inc-ийн хувьцаа 10%-иар өсөв.
Үүлэн үйлчилгээний хэрэглээ нэмэгдэж, хиймэл оюуны (AI) эрэлт өссөн нь тус компанийн ашгийг өсгөжээ. Улмаар 3-р улирлын тайлангийн дараа хувьцаа 10%-иар өсөв.
Тайлан:
- Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): $1.95-Шинжээчдийн $1.56-ийн таамгаас өндөр
- Орлого: $180.2 тэрбум ам.доллар-Хүлээлт $177.75 тэрбумаас давсан, 13%-ийн өсөлттэй
Ашгийг өсгөсөн: AWS (Amazon Web Services)
AWS-ийн борлуулалт 20%-иар өсөж $33 тэрбумд хүрсэн нь 2022 оноос хойших хамгийн өндөр өсөлт байв. Энэ нь хиймэл оюуны ачаалал (AI workloads)-аас үүдэн үүлэн тооцооллын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. Өмнөх улиралд AWS-ийн өсөлт 17.5% байсан нь зах зээлийн хүлээлтээс доогуур байжээ.
Гүйцэтгэх захирал Энди Жасси “AWS дахин эрчээ авч байна” гээд хүчин чадлыг өнгөрсөн жилээс 3.8 гигаваттаар нэмсэн гэжээ.
Бүс нутгийн борлуулалт ба мөнгөн урсгал
- Хойд Америк: $106.3 тэрбум (11%-ийн өсөлт)
- Олон улсын зах зээл: $40.9 тэрбум (14%-ийн өсөлт)
- Чөлөөт мөнгөн урсгал: $14.8 тэрбум — хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэнээс буурсан.
Ирэх улирлын төлөв
Амазон IV улиралд $206–$213 тэрбумын орлоготой ажиллана гэж хүлээж байгаа нь 10-13%-ийн өсөлт бөгөөд Уолл Стрийтийн таамагтай ойролцоо байгаа юм. Харин үйл ажиллагааны ашгийн хүлээлт $21-$26 тэрбум байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
 
 
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
- 
                                                        Таалагдсан 
- 
                                                        Хөгжилтэй 
- 
                                                        Яахавдээ 
- 
                                                        Гунигтай 
- 
                                                        Таалагдсангүй 
 
			