Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ, БНХАУ-ын худалдааны сөргөлдөөн түр намжлаа

АНУ, БНХАУ-ын худалдааны сөргөлдөөн түр намжлаа

АНУ, БНХАУ-ын худалдааны сөргөлдөөн түр намжлаа

Өчигдөр Бусан хотод болсон Дональд Трамп, Си Жиньпин нарын уулзалтын үр дүнд 2 улсын хооронд өрнөөд буй худалдааны сөргөлдөөн түр намжихаар боллоо.  

АНУ фентанилтай холбоотой бүтээгдэхүүнд ногдуулж байсан тарифыг 20 хувиас 10 хувь болгов. Мөн Хятадын нийт импортын тарифыг 57 хувиас 47 хувь болгосон бол Хятад ховор металлын экспортын хязгаарлалтаа нэг жилээр хойшлуулахаар болжээ.

Мөн хоёр тал хөдөө аж ахуйн худалдааг өргөтгөх, фентанилын хяналтыг хамтран хэрэгжүүлэхээр тохирсон байна. Гэсэн ч Nvidia-ийн чип, TikTok, Тайвань, Оросын нефтийн худалдаа зэрэг гол асуудлуудыг хөндөөгүй байна.

Трамп Хятадад 2026 оны 4 сард айлчлах, дараа нь Си Жиньпин АНУ-д ирэхээр төлөвлөж буйгаа мэдэгдэв. Уулзалтын дараа дэлхийн хөрөнгийн зах зээл унаж, алтны үнэ 1.2 хувиар өссөн бөгөөд шинжээчид энэхүү тохиролцоог түр зуурын эвлэрэл хэмээн дүгнэжээ.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

 

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.