Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-ын Төв Банк Бодлогын Хүүгээ Буурууллаа

АНУ-ын Төв Банк Бодлогын Хүүгээ Буурууллаа

АНУ-ын Төв Банк Бодлогын Хүүгээ Буурууллаа

АНУ-ын Холбооны Нөөцийн Сан (Federal Reserve) бодлогын хүүг дахин 25 суурь нэгжээр буурууллаа. Мөн 12 сараас эхлэн балансын хэмжээг бууруулах хөтөлбөрийг зогсооно гэж мэдэгдлээ.

ХНС-ийн дарга Жером Пауэлл, 12 сард хүүг дахин бууруулах магадлал өндөр байгаа ч төв банкны гишүүд бодлогын чиглэлд санал зөрөх нь нэмэгдэж байна хэмээв.

ХНС-ийн мэдэгдэлд, АНУ-д ажлын байрны өсөлт саарч, ажилгүйдлийн түвшин бага зэрэг өссөн ч 8 сар хүртэл бага түвшинд хадгалагдсан, инфляц оны эхэн үеэс өссөн нь харьцангуй өндөр түвшинд байна хэмээжээ.

Хүү тогтоодог Холбооны Нээлттэй Зах зээлийн Хороо (FOMC) бодлогын хүүг 3.75%–4.0%-ийн хооронд болгож бууруулсан байна.

Өмнөх, 9 сарын хуралдаанаар гарсан FOMC-ийн Эдийн засгийн төсөөллийн тоймд гишүүд 2026 он гэхэд хүүг 3.4%-д хүрнэ гэсэн нь энэ онд хүү дахин нэг удаа буурах төлөвтэйг илтгэж байна.

---------------------------

Гадаад арилжаанд оролцох

https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

Данс нээх, арилжаанд оролцох:

https://trader.golomtcapital.com/

7012-1530

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.