OpenAI компанийн үнэлгээ 1 их наяд ам.долларт хүрч болзошгүй
Хиймэл оюун ухааны стартап OpenAI компани нь гол хөрөнгө оруулагч Microsoft корпорацын (NASDAQ: MSFT) зөвшөөрснөөр анх удаа олон нийтэд хувьцаагаа санал болгохоор (IPO) бэлтгэж байна.
Тус компани IPO-ын үеэр багадаа 60 тэрбум ам.долларын санхүүжилт татахаар төлөвлөж, бүртгэлээ 2026 оны хоёрдугаар хагасаас эхлүүлж, 2027 онд арилжаанд гарахаар төлөвлөжээ.
OpenAI компани нь хиймэл оюун ухааны чип, дата төвийн дэд бүтцэд хэдэн зуун тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд хүний оюун ухаантай дүйцэхүйц AI хөгжүүлэх урт хугацааны зорилго тавиад байгаа юм.
Энэхүү IPO нь дэлхийн хамгийн том хэмжээний хувьцааны санал болгох ажиллагаа болох магадлалтай байна.
Энэ мэдээ нь хиймэл оюун ухааны салбарын хүчтэй өсөлтийн үеэр зарлагдлаа. Тодруулбал, Nvidia компани анх удаа 5 их наяд ам.долларын үнэлгээтэй болсон нь тус салбарын өсөлтийг илтгэж байгаа юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9

https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
