Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

QPAY-ийн хувьцааны арилжаа тогтвортой идэвхжиж байна.

QPAY-ийн хувьцааны арилжаа тогтвортой идэвхжиж байна.

QPAY-ийн хувьцааны арилжаа тогтвортой идэвхжиж байна.

Инновэйшн Инвестмент ХК-ийн QPAY хувьцааны ханш дунджаар 205 төгрөгт тогтворжлоо. Тус компанийн 2025 оны эхний 3-р улирлын цэвэр ашиг 10.8 тэрбум төгрөгт хүрч 2024 оны цэвэр ашгаа давуулан биелүүлсэн нь бидний таамаглалыг баталсан юм.

Энэ оны эцэст ашиг нь 14 орчим тэрбум төгрөгт хүрэх магадлал өндөр байгаа учраас ногдол ашгийн өгөөж өмнөх оны түвшнээ хадгална гэж таамаглаж байна.

Өнгөрсөн долоо хоногт 937 сая төгрөгийн арилжаа хийгдсэн нь дотоодын компаниудаас хамгийн өндөр идэвхтэй байв. Өнөөдөр ч гэсэн арилжааны идэвх өндөр байгаа бөгөөд хувьцааны ханш нь 206.95₮ дээр байна.

Мөн P/E буюу үнэ ашгийн харьцаа нь 2.91 байгаа нь дотоодын компаниудаас цаашид өсөх боломжтой цөөн компаниудын нэг хэвээр байна.

Тус компанийн талаар бэлдсэн дэлгэрэнгүй судалгааг харна уу.

Дэлгэрэнгүй: Голомт Капитал ҮЦК ХХК

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.