Өнөөдөр АНУ-ын хувьцааны фьючерсүүд өсөлттэй нээгдлээ.
Тодруулбал, S&P 500 фьючерс 0.7%-иар нэмэгдэж 6,873.75 нэгжид, Nasdaq 100 фьючерс 0.9%-иар өсөж 25,726.75 нэгжид, Dow Jones фьючерс 0.6%-иар өсөн 47,676.0 нэгжид арилжаалагдав.
Шалтгаан нь:
- Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын инфляцын үзүүлэлт хүлээлтээс сул гарав. Энэ нь 10 сарын 29-нд болох ХНС-ийн хурлаар бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулна гэсэн таамаглалыг бататгав.
- АНУ болон Хятадын албаныхан Куала Лумпурт болсон АСЕАН-ы дээд хэмжээний уулзалтын худалдааны зарим чухал асуудалд “суурь ойлголцолд” хүрсэн байна.
АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент “Талууд нэмэлт тариф болон Хятадын ховор металл экспортод тавихаар төлөвлөсөн хязгаарлалтаа түр түдгэлзүүлэхээр тохиролцсон” гэлээ.
Энэ нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Хятадын дарга Ши Жиньпин нарт хэлэлцээрийг албан ёсоор баталгаажуулах гарц болж байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
