ЭТТ нээлттэй хувьцаат компани болох уу?
Монголын хамгийн том стратегийн ордыг эзэмшигч Эрдэнэс Тавантолгой ХК-ийг нээлттэй хувьцаат компани болгох асуудал олон жил яригдсан ч бодит алхам хийгдэлгүй өдийг хүрсэн билээ.
Тэгвэл 2025.09.18-нд УИХ, Сангийн яам, СЗХ, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар зэрэг 14 байгууллагын төлөөлөл энэ асуудлыг хэлэлцсэнээр дахин анхаарлын төвд орсон.
Одоогоор тус компанийн хувьцааг 3.4 сая иргэн, аж ахуйн нэгж эзэмшиж байгаа ч арилжаалах боломж хязгаарлагдмал хэвээр байна.
Хэрэв хувьцааг Монголын хөрөнгийн биржээр арилжаалбал иргэд эзэмшлээ эдийн засгийн эргэлтэд оруулж, хөрөнгийн зах зээл тэлж, хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэх сайн талтай юм.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт Ерөнхий сайд Г.Занданшатар УИХ-ын чуулганы үеэр Эрдэнэс Тавантолгой ХК-ийг цагаан сараас өмнө нээлттэй хувьцаат компани болгоно гэж мэдэгдлээ. Энэ нь нүүрсний хулгайг таслан зогсоож, компанийн засаглалыг ил тод болгох зорилготой гэв.
Эдүгээ Монголын хөрөнгийн зах зээлийн үнэлгээ 12.98 их наяд төгрөг байна. Хэрэв ЭТТ нээлттэй хувьцаат компани болбол энэ үнэлгээ 20 орчим их наяд болох боломжтой.
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй
