АНУ-ын Засгийн газар квант тооцооллын компаниудад хувь эзэмшинэ.
Квант технологи нь ирээдүйд химийн үйлдвэрлэл, эмийн нээлт, хиймэл оюун ухааны тооцоолол зэрэг салбарт хувьсгал авчрах стратегийн ач холбогдолтой юм.
Тиймээс Трампын засаг захиргаанаас стратегийн ач холбогдол бүхий салбарт төрийн оролцоог нэмэх бодлогыг хэрэгжүүлж байна.
Үүний тод жишээ болж АНУ-ын Худалдааны яам нь квант тооцооллын салбарт үйл ажиллагаа явуулдаг IONQ, Rigetti Computing, D-Wave Quantum Inc зэрэг компанид санхүүжилт олгох замаар хувь эзэмших хэлэлцээрийг эхлүүлжээ.
Мө Quantum Computing Inc болон Atom Computing компаниудтай ч ижил хэлэлцээр хийгдэж байна.
Компаниуд тус бүр хамгийн багадаа 10 сая ам.долларын төрийн дэмжлэг авахыг зорьж байгаа бөгөөд шууд бэлэн мөнгөөр бус төрийн эзэмшлийн хувьцаа хэлбэрээр олгох боломжийг судалж байна.
Өмнө нь 2025 оны 8 сард АНУ-ын Засгийн газраас Intel компанид олгосон 9 тэрбум ам.долларын буцалтгүй тусламжийг хөрөнгө оруулалт болгож, компанийн ойролцоогоор 10%-ийг эзэмших болсон.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй