АНУ Оросын газрын тосны нийлүүлтэд хориг тавилаа.
Өчигдөр АНУ-ын Сангийн яамнаас ОХУ-ын хамгийн том газрын тосны компани болох Лукойл болон “Роснефть компанийн нийлүүлэлтэд хориг тавьж, Украйны эсрэг үйлдэж буй гал зогсоохыг уриаллаа.
Сангийн сайд Скотт Бессент эдгээр компанийг “Кремлийн дайны машинд санхүүжилт олгож байна” хэмээгээд Москвагийн эсрэг цаашид илүү хатуу арга хэмжээ авна гэв.
Энэхүү хориг арга хэмжээ нь дэлхийн газрын тосны нийлүүлэлтийн тодорхой хэсгийг хаах эрсдэлтэй ч нийлүүлэлтийн илүүдлийн талаарх болгоомжлолыг бууруулав.
Трамп оны эхэнд ОХУ-ын газрын тосыг гол худалдан авдаг Энэтхэгт өндөр татвар ногдуулсан бол Хятадад дарамт үзүүлсээр байна.Тиймээс Энэтхэг улс Оросоос газрын тос авахаа зогсоохоо илэрхийлж өөр гарц нээхээр судалж байгаа аж.
Хэрэв АНУ цаашид ОХУ болон түүний худалдааны түншүүдийн эсрэг нэмэлт хориг арга хэмжээ авбал газрын тосны үнэ өсөх магадлалтай юм.
Үүнээс гадна Европын Холбооноос ОХУ-ын тээврийн хөлөг онгоцны сүлжээг онилсноос гадна шингэрүүлсэн байгалийн хийн бүх импортыг хориглоод байгаа юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй