Хиймэл оюунд суурилсан ChatGPT Atlas вэб хөтөчийг танилцууллаа.
OpenAI компани Google-ийн Chrome хөтөчтэй шууд өрсөлдөхүйц “ChatGPT Atlas” нэртэй хиймэл оюун ухаанд суурилсан шинэ вэб хөтөчөө танилцууллаа.
OpenAI-ийн мэдээлснээр ChatGPT нь хөтөчийн дотор шууд суурилагдсан, олон даалгавар зэрэг гүйцэтгэх чадвартай агенттай, хайлт, санах ой болон чат зэрэг функцтэй юм байна.
Шинэ хөтөч нь хэрэглэгчийн үзэж буй вэб хуудасны мэдээллийг нэгтгэн дүгнэх, бүтээгдэхүүнүүдийг харьцуулах, өгөгдөл шинжлэх боломжтой аж.
Мөн хиймэл оюун ухааны агент нь вэбсайтуудтай харилцах боломжтой. Жишээлбэл, аяллын судалгаа хийж, захиалга өгөх зэрэг ажлыг эхнээс нь дуустал гүйцэтгэж чадна.
ChatGPT Atlas нь өнөөдрөөс macOS дээр гарч эхэлж байгаа бөгөөд удахгүй Windows, iOS, Android хувилбаруудыг гаргах аж.
Deepwater Asset Management-ийн хамтран үүсгэн байгуулагч Жен Мүнстер “Atlas хөтөчийн стандартыг шинэ түвшинд гаргалаа. Гэсэн ч OpenAI ба Google хоёулаа хайлтын зах зээлд зэрэг ялна гэдэгт би итгэж байна. Google магадгүй жилийн дотор хариу арга хэмжээ авах байх” хэмээжээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй