Netflix Inc-ийн ашиг хүлээлтэд хүрсэнгүй.
Бразилд үүссэн татварын маргааны улмаас Netflix-ийн зардал нэмэгдэж тайлан нь хүлээлтээс доогуур гарч, хувьцаа нь 5.8%-иар буурчээ. Гэсэн ч тус компани уг асуудал нь цаашдын санхүүгийн үр дүнд мэдэгдэхүйц нөлөөлөхгүй гэжээ.
Тайлан:
- Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS) $5.87 гарсан нь шинжээчдийн $6.96 гэсэн хүлээлтээс доогуур байна.
- Орлого нь өмнөх оны мөн үеэс 17%-иар өсөж $11.51 тэрбум болсон нь хүлээлттэй нийцэв.
- Үйл ажиллагааны ашиг (operating margin) өнгөрсөн жилийн 30%-аас 28% болж буурсан нь 2022–2025 оны хоорондох орлогын бус татвартай холбоотой $619 саяын зардал бүртгэснээс шалтгаалав.
Netflix-ийн зүгээс хэрвээ уг зардлыг тооцоогүй бол ашиг нь зорилтот түвшнийг давах байсан гэжээ.
Таамаглал:
Netflix компани 4-р улирлын орлогоо $11.96 тэрбум, нэгж хувьцаанд ногдох ашгаа $5.45 байна гэж таамаглаж байгаа нь шинжээчдийн хүлээлттэй дүйцэж байна.
Орлогын өсөлт нь гишүүдийн тоо, үнийн өсөлт, түүхэн хугацаанд зар сурталчилгааны орлого хамгийн өндөр өссөнтэй холбоотой гэж тайланд дурдсан байна.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй