АНУ-ын хөрөнгө оруулагчид их хэмжээний зээлээр хөрөнгө оруулжээ.
2025 оны 9 сард Америкийн хөрөнгө оруулагчид өмнөхөөсөө илүү их хэмжээний зээлээр /margin debt/ буюу 1.13 их наяд ам.доллароор хөрөнгө оруулжээ. Энэ нь зах зээлд эрсдэлийн түвшин маш өндөр байгааг харуулж байна.
Энэ нь сүүлийн хоёр жилд бараг хоёр дахин өссөн үзүүлэлт бөгөөд цар тахлын дараах 2020 оны өсөлттэй адил байна.
Америкийн айл өрхүүдийн хөрөнгийн бүтцэд хувьцааны эзлэх хувь 52%-д хүрч, 2000 оны түүхэн дээд үзүүлэлт болох 48%-аас давлаа.
Гэсэн ч шинжээчдийн үзэж байгаагаар зах зээл одоохондоо оргилдоо хүрээгүй байна. Учир нь томоохон технологийн компаниудын үнэлгээ болон ашгийн өсөлт нь үүнээс ч илүү хурдацтай байна.
Нөгөө талд АНУ-ын эдийн засагт мөнгөний нийлүүлэлт өсөж, төсвийн алдагдал нэмэгдэж байна. M2 мөнгөний нийлүүлэлт жилийн 5.1%-ийн өсөлттэй, харин улсын төсвийн алдагдал зарим сард 300 тэрбум ам.долларт хүрч байгаа нь ам.долларын ханш суларч, бодит хөрөнгийн үнэ болох хувьцаа, алт, крипто гэх мэт өсөх шалтгаан болж байна.
Margin debt-ийн энэ өсөлт нь AI хувьсгалын давалгаанд хүмүүсийн итгэл, хүсэл өндөр байгааг илтгэж байгаа юм.
Гэхдээ өр ашиглан хөрөнгө оруулах нь ашиг ихтэй байж болох ч буруу цагт зах зээл эргэвэл бүхнийг алдах эрсдэлтэй.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй