Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна

Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна

Хятадын эдийн засгийн өсөлт удааширч байна

Хятадын эдийн засаг 3-р улиралд жилийн 4.8%-иар өссөн байна.

Энэ нь шинжээчдийн таамаглалтай нийцэж байгаа ч өмнөх улирлын 5.2%-ийн өсөлтөөс доогуур байна. Хэдийгээр энэ удаагийн өсөлт нь бага биш ч Хятадын засгийн газрын энэ оны 5 хувийн өсөлтийн зорилгоос бага байгаа юм.

2025 оны эхний хагаст аж үйлдвэр, экспортын салбар эрчимтэй өссөн ч оны дунд үеэс үл хөдлөх хөрөнгийн хямрал гүнзгийрч, шинэ бүтээн байгуулалтын төслүүд буурч, дотоодын хэрэглээ буурсан нь нөлөөлжээ.

Мөн АНУ-тай өрнөсөн худалдааны дайн нь хөрөнгө оруулагчдын итгэлийг алдагдуулсаар байна. Тарифын маргаан, экспортын хязгаарлалт, технологийн салбарын хязгаарлалт зэрэг хүчин зүйлүүд нь гадаад худалдааны орчныг тодорхойгүй болгож, компаниудын хөрөнгө оруулалтын шийдвэрт сөргөөр нөлөөлж байна.

Урьдчилсан тооцоогоор ирэх саруудад татвар, зээлийн хүүг бууруулах, үл хөдлөх хөрөнгийн салбарт тусгай дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээг авч магадгүй байна.

 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.