Хятадын хэрэглээний үнийн индекс унаж дефляц үргэлжилж байна.
Хятадын хэрэглээний үнийн индекс 9 сард эдийн засагчдын таамагласан 0.2%-ийн хүлээлтээс буурч өнгөрсөн оны мөн үеэс 0.3%-иар багасав. Харин сарын дүнгээр 0.1% өссөн байна.Энэ нь дотоодын эрэлт сул байгааг илтгэж байна.
Харин үйлдвэрлэлийн үнийн индекс (PPI) жилийн дүнгээр 2.3%-иар буурсан нь эдийн засагчдын таамагтай нийцжээ.
Үйлдвэрлэлийн үнийн индекс бараг гурван жил дараалан бууж байгаа нь үйлдвэрлэгчдийн ашигт ажиллагаанд сөргөөр нөлөөлж байна.
Энэ хугацаанд тэд хэрэглэгчдийн итгэл суларсан, АНУ-ын худалдааны бодлогоос үүдсэн үйлдвэрлэлийн тасалдлыг даван туулж байгаа юм.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй