Өчигдөр Broadcom Inc компанийн хувьцаа 10%-иар өсөв.
Тус компани OpenAI-тай хамтран 10 гигаваттын хүчин чадалтай, тусгай зориулалтын хиймэл оюуны (AI) хурдасгуур боловсруулах, хэрэгжүүлэх стратегийн хамтын ажиллагааг эхлүүлсэн байна.
Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд OpenAI нь хурдасгуурын загварыг гаргах бол Broadcom нь хөгжүүлэлт ба нэвтрүүлэлтийг хариуцах аж.
Тэд AI хурдасгуур болон Broadcom-ийн сүлжээний шийдлүүдийг агуулсан серверийн тавцанг (rack) нийлүүлэх урьдчилсан гэрээ байгуулсан байна. Эдгээр серверийн тавцанд Broadcom-ийн Ethernet, PCIe болон оптик холболтын бүрэн шийдэл багтах аж.
Энэхүү ажлыг 2026 оны хоёрдугаар хагасаас эхэлж, 2029 оны эцэст бүрэн дуусгахаар төлөвлөжээ.
OpenAI-ийн хувьд чип зохион бүтээхэд хуримтлуулсан туршлагаа шууд техник хангамжид шингээхийг зорьж байна.
Одоогоор OpenAI-ийн долоо хоногийн идэвхтэй хэрэглэгч 800 сая давсан бөгөөд энэхүү системийг өөрийн болон түнш дата төвүүдэд байршуулснаар дэлхийн хэмжээнд өсөн нэмэгдэж буй AI тооцооллын эрэлтийг хангахаар төлөвлөжээ.*
---------------------------
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй