Трамп дайныг дуусгахаар Газын зурваст ирлээ.
АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ойрх Дорнод дахь дайн албан ёсоор дууссаныг зарлах, Газын зурвасын энхийн гэрээг эцэслэхээр түүхэн айлчлалаа эхлүүллээ.
Энхийн гэрээний хүрээнд Израиль 20 барьцаалагдсан иргэнийг суллах бол хариуд нь 2,000 палестин хоригдол суллагдах юм.
Трамп Кнессетэд очих үедээ “Хамас зэвсгээ хураана” гэж мэдэгджээ. Трамп барьцаалагдсан иргэдийн гэр бүлтэй уулзсаны дараа парламентэд илтгэл тавина.
Үүний дараа Египетийн Шарм Эль-Шейхт болох олон улсын энхийн дээд хэмжээний уулзалтад оролцож, Газын зурвасын дайныг эцэслэх гэрээнд гарын үсэг зурах юм.
Беренберг банкны ерөнхий эдийн засагч Хольгер Шмидинг, “Энхийн гэрээ нь эдийн засгийн хувьд хязгаарлагдмал нөлөөтэй ч бүс нутгийн хурцадмал байдал намжвал урт хугацаанд эерэг үр дүн авчирна” гэж онцолжээ.
---------------------------
https://forms.gle/3KQJBJAa44mQbb1q9
https://trader.golomtcapital.com/
7012-1530
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй