Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

NVIDIA БА АНЭУ-ЫН ЧИПИЙН ХЭЛЭЛЦЭЭР ТОДОРХОЙГҮЙ НӨХЦӨЛД БАЙНА

NVIDIA БА АНЭУ-ЫН ЧИПИЙН ХЭЛЭЛЦЭЭР ТОДОРХОЙГҮЙ НӨХЦӨЛД БАЙНА

NVIDIA БА АНЭУ-ЫН ЧИПИЙН ХЭЛЭЛЦЭЭР ТОДОРХОЙГҮЙ НӨХЦӨЛД БАЙНА

АНУ-ын технологийн экспортын гол стратеги болохоор 5 сарын өмнө зарлагдсан Nvidia-ийн хиймэл оюуны чипийг АНЭУ-д нийлүүлэх хэлэлцээр одоог хүртэл хэрэгжээгүй байна. Худалдааны нарийн бичгийн дарга Ховард Латник АНЭУ-ыг хөрөнгө оруулалтаа баталгаажуулахыг шаардаж байгаа бөгөөд үүний дараа хөрөнгө оруулах болон чип нийлүүлэх зөвшөөрлийг өгөх юм.

Түүний арга барилд Nvidia-ийн гүйцэтгэх захирал Женсен Хуанг болон Цагаан ордны зарим албан тушаалтнууд сэтгэл дундуур байгаа аж. Мөн АНЭУ-ын Хятадтай ойролцоох байршил нь үндэсний аюулгүй байдлын эрсдэлийн болгоомжлолыг нэмж, хэлэлцээр саатах нэг шалтгаан болжээ.

Нөгөө талаас, АНУ хиймэл оюуны чипийн экспортын хяналтаа чангатгаж, гол зах зээл болох Хятадад ч Nvidia-ийн борлуулалт буурсан. Харин Хятад улс дотоодын компаниудаа гадаадын AI чипээс аль болох татгалзахыг уриалж байгаа нь тус компанийн ирээдүйд нэмэлт сорилт болж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.