INTEL-ИЙН ХУВЬЦАА 50% ӨССӨНӨӨР АНУ-ЫН ЗГ-ЫН ЭЗЭМШИЛ НЬ $16 ТЭРБУМ БОЛОВ
2024 онд Intel-ийн хувьд санхүүгийн хүнд жил тохиож, хувьцааны үнэ нь 60% унаснаар тухайн үеийн Гүйцэтгэх захирал Пэт Гелсингер албан тушаалаа өгсөн юм.
Харин одоо Лип-Бу Тангийн удирдлага дор компанийн хувьцаа сүүлийн 18 сарын дээд түвшинд хүрч хөрөнгө оруулагчдын итгэл сэргэж байна. Тодруулбал, тус компанийн хувьцаа сарын дотор 50%-иар өсөж нэгжийн үнэ нь $37-оос дээш болов.
Ингэснээр тус компани дахь АНУ-ын Засгийн газрын 10%-ийн эзэмшил ойролцоогоор $16 тэрбумын үнэ цэнтэй боллоо. Сануулахад, өнгөрсөн 8 сард Трампын засаг захиргаанаас $8.9 тэрбумаар нийт 433.3 сая ширхэг энгийн хувьцааг нэгжийг нь $20.47-оор худалдан авсан юм.
Intel төрөөс гадна томоохон хөрөнгө оруулагчдыг татсаар байна. Тодруулбал, Nvidia компани $5 тэрбумын хөрөнгө оруулахаа зарлаж, дата төв болон хувийн компьютерийн бүтээгдэхүүн хамтран хөгжүүлэх хэлцэлд орсон. Мөн SoftBank хөрөнгө оруулагчдын эгнээнд нэгдсэн нь компанийн сэргэлтийг хурдасгаж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй