АНУ-ын Засгийн газрын зогсолт: ХНС бодлогын хүүгээ бууруулахад хүрэх үү?
АНУ-ын засгийн газрын үйл ажиллагаа зогссон хэвээр байгаа нь Холбооны нөөцийн сан (ХНС) бодлогын хүүгээ бууруулах магадлалыг улам нэмэгдүүлж байна. Зах зээл одоогийн байдлаар аравдугаар сард 100 хувь, арванхоёрдугаар сард 88 хувийн магадлалтайгаар хүү буурна гэж тооцоолж байна.
Шинжээчдийн үзэж байгаагаар засгийн газрын үйл ажиллагаа зогссоноос үүдэх эдийн засгийн саатал, хөдөлмөрийн зах зээлийн сулрал нь инфляцын эрсдлээс илүү ноцтой үр дагавартай тул ХНС болгоомжтойгоор хүүг бууруулахаас аргагүй байдалд орохоор байна.
Конгрессын Төсвийн Албаны (CBO) тооцоогоор засгийн газрын үйл ажиллагаа зогссон өдөр бүр 750 мянган ажилчин түр чөлөөлөгдөж, 400 сая ам.долларын цалин хойшлогдож байгаа нь хөдөлмөрийн зах зээлд нэмэлт дарамт болж байна. Иймд хэрэв засгийн газрын зогсолт удаан үргэлжилбэл ХНС ойрын саруудад хүүг илүү хурдан, олон удаа бууруулах нь тодорхой гэж дүгнэж байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй