Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Stock Target #1

Stock Target #1

Stock Target #1

Дотоодын зах зээлээс анхаарал хандуулах онцлох хувьцааны мэдээллийг танилцуулж байна.

Инновэйшн Инвестмент ХК MSE: QPAY

Хаалтын ханш: 196.55₮

Зорилтот ханш: 260₮

Үнэ ашгийн харьцаа P/E: 2.91

Тус комдпанийн хувьд 2023 оны 12-р сард олон нийтэд нээлттэй хувьцаат компани болсон бөгөөд иргэдийн өдөр тутмын амьдралын хэв маягийг хялбаршуулах зорилго бүхий санхүү, төлбөр тооцоо, мэдээлэл технологийн чиглэлээр шинэлэг бүтээгдэхүүн үйлчилгээг нэвтрүүлэх, хөрөнгө оруулалт менежментийн чиглэлээр үүсгэн байгуулагдсан компани юм.

МХБ-ийн II ангилалд багтдаг бөгөөд 2025 оноос ТОП-20 инлдексийн багцад шинээр нэмэгдсэн билээ. Өнөөдрийн байдлаар үнэлгээний үзүүлэлтээрээ дотоодын компаниудын эхний 5-д багтаж байгаа цаашид хувьааны ханш өсөх боломжтой компани юм.

Компанийн нийт хөрөнгө 2022-2024 оны хооронд жил бүр 101%-иар өссөн бол 2025 оны эхний хагас жилийн байдлаар 25.31 тэрбум төгрөг байна. Үүний 22.8 тэрбум төгрөгийг өөрийн хөрөнгө эзэлж байгаа юм. Харин компанийн цэвэр ашиг 2022-2024 оны хооронд жил бүр дунджаар 140%-иар өссөн бөгөөд энэ оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 49%-иар өссөн байна.

Мөн өнгөрсөн жил 10 тэрбум цэвэр ашгийнхаа 7.4 тэрбумыг ногдол ашиг хэлбэрээр тараасан юм.  Хэрвээ 2025 оны цэвэр ашиг 14 орчим тэрбум төгрөг байна гэж үзвэл ногдол ашгийн хэмжээ 10 тэрбум төгрөг хүртэл нэмэгдэх магадлал өндөр билээ. Иймээс хувьцааны ханшийн өсөлтөөс гадна ногдол ашгийн өгөөжөөс ч давхар ашиг хүртэх боломж QPAY-н хувьд байна. 

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.