АНУ-ын иргэдийн хэрэглээ эдийн засгийн гол хөдөлгүүр хэвээр байна
АНУ-ын эдийн засагт ажил эрхлэлт саармагжиж, тарифын өсөлттэй холбоотой болгоомжлол нэмэгдэж байгаа ч америкчуудын хэрэглээ тогтвортой хэвээр байна. 2025 оны наймдугаар сард АНУ-ын жижиглэнгийн худалдааны борлуулалт 0.6%-иар өсөж, шинжээчдийн таамаглаж байсан 0.2%-иас хавьгүй өндөр үзүүлэлттэй гарлаа. Энэхүү өсөлт нь онлайн худалдаа (+2%) болон хувцасны дэлгүүрийн борлуулалт (+1%)-ийн өсөлтөөс голчлон хамаарсан бол тавилга, тусгай дэлгүүрүүдийн борлуулалт буурсан байна.
Мэргэжилтнүүдийн үзэж буйгаар хэрэглэгчдийн зардал одоогоор эдийн засгийн "хөдөлгүүр"-ийг амьтай байлгаж байгаа ч ирээдүйд хөдөлмөрийн зах зээл сулрах, тарифын дарамт нэмэгдэх нь хэрэглээг бууруулах эрсдэлтэй юм. Мичиганы Их Сургуулийн хэрэглэгчийн сэтгэлзүйн индекс энэ сард 55.4 болж буурсан нь иргэдийн эдийн засагт итгэх итгэл суларсныг тодорхой харуулж байна.
Холбооны Нөөцийн банк (АНУ-ын Төв банк) ойрын өдрүүдэд бодлогын хүүгээ бууруулна гэж ажиглагчид таамаглаж байгаа бөгөөд энэ нь суларч буй хөдөлмөрийн зах зээлтэй холбоотой. Ерөнхийдөө дундаж болон өндөр орлоготой айл өрхийн хэрэглээ эдийн засгийг дэмжиж байгаа ч бага орлоготой иргэдийн хэрэглээ сул хэвээр байгаа нь 2026 онд ч энэ ялгаатай байдал үргэлжлэх төлөвтэй гэж Oxford Economics дүгнэжээ.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй