АНУ Хятадын Чип Үйлдвэрлэлийн Салбарын Хөгжлийг Боомилж Эхэллээ
АНУ-ын Засгийн газраас Тайванийн TSMC, Өмнөд Солонгосын SK Hynix, Samsung компанид олгосон экспортын онцгой эрхийн зөвшөөрлийг цуцаллаа. Өмнө нь эдгээр компани нь Хятад дахь үйлдвэрүүдээсээ АНУ-д тоног төхөөрөмж, технологийг лицензгүйгээр оруулж ирдэг байсан юм. Харин 2025 оны 12 дугаар сарын 31-нээс заавал тусгай зөвшөөрөл авах шаардлагатай болж байна.
Энэ нь Трампын явуулж буй Хятадын хагас дамжуулагчийн салбарыг хязгаарлах хатуу бодлогын нэг хэсэг юм. Шинэ журмын дагуу АНУ зөвхөн одоо байгаа үйлдвэрүүдээ хэвийн ажиллуулахад нь лиценз олгох бол хүчин чадлаа нэмэгдүүлэх, илүү дэвшилтэт технологи суурилуулах зэрэг өргөтгөл хийхийг зөвшөөрөхгүй юм байна.
Шинжээчид үүнийг АНУ-ын Хятадын технологийн өсөлтийг удаашруулах стратегийн нэг хэсэг гэж үзэж байгаа юм. АНУ-аас хиймэл оюун ухааны экспортын хязгаарлалтыг сулруулж, Nvidia болон AMD-д Хятадад зориулсан зарим чипийг дахин гаргахыг зөвшөөрсөн. Гэвч үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж, санах ойн чипний хувьд илүү хатуу байр суурь баримталж байгаа нь Хятадыг дотоод чадавхжуулахаас сэргийлж байгааг илтгэнэ.
Нөгөө талаас гадаадын чип үйлдвэрлэгчдийг Хятадад хөрөнгө оруулах бус Америкт үйлдвэр байгуулахад түлхэж байна. Тиймээс энэ шийдвэр нь богино хугацаанд компаниудад ихээхэн хохирол учруулахгүй ч урт хугацаанд Хятадын технологийн бие даасан хөгжилд хүчтэй саад болж, геополитикийн өрсөлдөөнийг улам хурцатгах төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй