Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ-н ЗГ TSMC-н хувьцааг эзэмшдэг болох уу?

АНУ-н ЗГ TSMC-н хувьцааг эзэмшдэг болох уу?

АНУ-н ЗГ TSMC-н хувьцааг эзэмшдэг болох уу?

Тайванийн хагас дамжуулагчийн аварга компани болох Taiwan Semiconductor Manufacturing Corp (TSMC) нь АНУ-ын Засгийн газраас авсан 6.6 тэрбум ам.долларын татаасыг буцаан олгох талаар урьдчилсан хэлэлцээ хийж эхэлснээ мэдээллээ. Энэхүү асуудал нь Дональд Трампын засаг захиргаа дахин байгуулагдвал үзүүлсэн тусламжийнхаа хариуд компаниудаас хувьцаа эзэмших болзол тавьж болзошгүй гэсэн болгоомжлолтой холбоотой юм.

АНУ энэ долоо хоногт Intel компанид 10.9 тэрбум ам.долларын дэмжлэг үзүүлэхдээ, түүнийхээ хариуд 10%-ийн хувьцааг нь эзэмших тохиролцоог баталгаажуулсан нь TSMC-ийн хувьд ийнхүү сэрэмжлэх гол шалтгаан болжээ. Тус компани нь АНУ-ын Аризона мужид байгуулсан үйлдвэрийнхээ төсөлд зориулан уг татаасыг авсан юм. Үйлдвэр өнгөрсөн онд ашиглалтад орж, эхний шатны үйлдвэрлэлээ эхлүүлээд байна.

TSMC нь дэлхийн хамгийн том гэрээт чип үйлдвэрлэгч бөгөөд олон улсын зах зээлд төрийн тусламжаас хараат бус байсаар ирсэн. Иймд, хувьцаагаа эзэмшүүлэх нөхцөл тулгарвал татаасаа буцаан олгохыг илүүд үзэж байгаа нь бие даасан байдлаа хадгалах гэсэн тэдний зорилготой холбоотой гэж эх сурвалжууд онцолж байна.

Дональд Трамп нэг талаар дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, компаниудаас АНУ-д хөрөнгө оруулахыг шаардаж байгаа ч, нөгөө талаар импортын чипэд өндөр татвар ногдуулна гэсэн байр сууриа илэрхийлсээр байна. Гэвч тэрээр CHIPS Act-ыг “татвар төлөгчдийн мөнгийг үр ашиггүй зарцуулж байна” хэмээн шүүмжилж, уг хөтөлбөрийг зогсоох ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн юм.

TSMC-ээс гадна Samsung Electronics, SK Hynix зэрэг Азийн бусад томоохон үйлдвэрлэгч мөн CHIPS Act-аас дэмжлэг авч, АНУ-д шинэ үйлдвэр байгуулахын тулд олон тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийхээ мэдэгдээд байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.