Хятадын хөрөнгийн зах зээлийн өсөлтөд засгийн газрын зохицуулалт эрсдэл учруулж болзошгүй
UBS-ийн шинжээчид Хятадын хувьцааны сүүлийн үеийн өсөлт нь ойрын саруудад "засвар хөдөлгөөн" хийх буюу үнэ буурах эрсдэлтэйг анхаарууллаа. Үүнд засгийн газрын хяналт, дэлхийн зах зээлийн уналт, эсвэл дотоодын бодлогын дэмжлэг хойшлогдох зэрэг хүчин зүйлс нөлөөлж болзошгүй юм.
Засгийн газраас хөндлөнгөөс оролцох магадлал одоогоор бага байгаа ч энэ эрсдэл хэвээр байна. UBS-ийн тооцоолсноор, 10-р сард хэрэгжинэ гэж хүлээгдэж буй шинэ бодлогын дэмжлэг хэрэв удааширвал хөрөнгө оруулагчдын урмыг хугалж, итгэлийг бууруулж болзошгүй.
Хятадын эдийн засгийн үзүүлэлтүүд суларч, компаниудын ашиг буурч байгаа хэдий ч хөрөнгийн зах зээл өсөлттэй хэвээр байгаа нь онцлог юм.
Тухайлбал, 8-р сард CSI 300 индекс 4%, Hang Seng индекс 2%-иар тус тус өсжээ. Энэхүү өсөлтөд жижиг хөрөнгө оруулагчдын идэвх, арилжааны эргэлт 80%-иар нэмэгдсэн явдал болон маржин зээлийн өсөлт голлон нөлөөлсөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй