Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Тарифын дарамт нэмэгдсэн ч Walmart-н ашиг нэмэгджээ

Тарифын дарамт нэмэгдсэн ч Walmart-н ашиг нэмэгджээ

Тарифын дарамт нэмэгдсэн ч Walmart-н ашиг нэмэгджээ

Дэлхийн хамгийн том жижиглэн худалдааны сүлжээ Walmart, энэ улиралд онлайн борлуулалт нь эрс өссөний үр дүнд орлого болон борлуулалтын жилийн таамаглалаа дээшлүүлэв. Хэдий тийм ч, гаалийн тарифын зардал нэмэгдсэн нь зарим барааны үнийг өсгөхөд хүргэсэн байна.

Улирлын гол үзүүлэлтүүд

  • Орлого: 177.4 тэрбум ам.доллар (шинжээчдийн таамгаас давсан)

  • Цэвэр ашиг: 7.03 тэрбум ам.доллар (өмнөх оны мөн үеийн 4.5 тэрбум ам.доллароос огцом өссөн)

  • Нэгж хувьцаанд ногдох ашиг (EPS): 68 цент (хүлээлт 74 центээс доогуур)

  • АНУ дахь дэлгүүрийн борлуулалт: 4.6%-иар өссөн (шинжээчдийн таамгаас давсан)

  • Дэлхий даяарх онлайн борлуулалт: 25%-иар өссөн (АНУ-д дангаар 26%)

Энэ улирлын онцлох амжилт нь Walmart компани АНУ болон олон улс дахь онлайн худалдаагаа анх удаа ашигтай ажиллуулж чадсан явдал байв. Энэ нь цахим худалдааны салбарт гарсан томоохон дэвшил юм.

Тарифын нөлөө ба хэрэглэгчийн хандлага

Компанийн Санхүү хариуцсан захирал (CFO) Жон Дэвид Рэйнигийн мэдээлснээр, тарифын зардал үргэлжлэн өсөж байгаа ч Walmart үнийн дарамтыг хэрэглэгчдэд аль болох үүрүүлэхгүйг хичээж, зардлын зарим хэсгийг өөрсдөө шингээж байгаа аж. Гэсэн хэдий ч зарим нэр төрлийн барааны үнийг зайлшгүй нэмэх шаардлага тулгарчээ.

Тэрээр хэрэглэгчид үнийн өсөлтөд ерөнхийдөө тэсвэртэй хандаж, худалдан авалтын хэв маягт томоохон өөрчлөлт ажиглагдахгүй байгааг дурдсан. Гэхдээ дунд болон бага орлоготой өрхүүд үнийн өөрчлөлтөд илүү мэдрэг хандаж эхэлснийг онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.