Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трамп, Зеленскийн уулзалт дайны нөхцөл байдалд ахиц авчирсан уу?

Трамп, Зеленскийн уулзалт дайны нөхцөл байдалд ахиц авчирсан уу?

Трамп, Зеленскийн уулзалт дайны нөхцөл байдалд ахиц авчирсан уу?

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Украины Ерөнхийлөгч Владимир Зеленскийтэй уулзах үеэрээ ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин дайныг дуусгахыг хүсэж байгаа гэж мэдэгдлээ.

Энхийн хэлэлцээрийн боломж

Ноён Трамп “АНУ, Орос, Украин оролцсон 3 талын уулзалтыг зохион байгуулах боломжтой. Энэ нь дайныг дуусгах боломжтой ч тэр даруй гал зогсоно гэдэгт найдахгүй байна” гэж нэмж хэлэв.

Гол зөрчил юунд байна вэ?

Одоогоор Оросын эзэлсэн газар нутгийн асуудал гол зөрчил хэвээр байна. Владимир Путин Донбассын үлдсэн хэсгийг авахыг хүсэж байгаа бол Владимир Зеленский газар нутгаасаа татгалзахгүй гэсэн байр суурьтай байна.

Уулзалтаар илэрхийлсэн байр сууриуд:

  • Дональд Трамп: “Бид хамтарвал Украины эсрэг түрэмгийллийг зогсоох энхийн хэлэлцээрт хүрнэ гэдэгт итгэлтэй байна.”

  • Владимир Зеленский: “Бид бүгд энэ дайныг дуусгаж, Оросыг зогсоохыг хүсэж байна. Тиймээс АНУ-ын аюулгүйн байдлын хүчтэй баталгаа чухал.”

Цаашдын алхам ба хүлээлт

Трамп ойрын хугацаанд Путинтэй шууд утсаар ярьж, цаашдын алхмуудыг тодорхой болгоно гэдгээ мэдэгдлээ. АНУ Украины аюулгүй байдлыг хамгаалахад оролцоно гэсэн дохио өгсөн нь хөрөнгө оруулагчид болон олон улсын оролцогчдод нааштай сэжүүр болж байна.


Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.