Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Jackson Hole уулзалт, жижиглэнгийн худалдааны компаниудын тайлан анхаарлын төвд байна

Jackson Hole уулзалт, жижиглэнгийн худалдааны компаниудын тайлан анхаарлын төвд байна

Jackson Hole уулзалт, жижиглэнгийн худалдааны компаниудын тайлан анхаарлын төвд байна

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын хөрөнгийн зах зээл шинэ дээд цэгт хүрсэн. Үүний дараа хөрөнгө оруулагчид энэ долоо хоногт болох Жэксон Хоулын эдийн засгийн чуулган болон жижиглэн худалдааны томоохон компаниудын тайланг анхааралтай ажиглаж байна.

Ялангуяа Dow Jones индекс өндөр өсөлт үзүүлсэнд Уоррен Баффеттын Berkshire Hathaway компани UnitedHealth Group (UNH)-ийн хувьцааг эзэмшиж эхэлсэн тухай мэдээ голлон нөлөөлжээ.

Зах зээлийн гол хүлээлт

Энэ долоо хоногийн хамгийн гол хүлээлт бол АНУ-ын Холбооны Нөөцийн Сангийн (ХНС) дарга Жером Пауэллын Жэксон Хоулын чуулганд хэлэх үг юм. Хөрөнгө оруулагчид ирэх есдүгээр сард бодлогын хүүг 25 суурь нэгжээр бууруулна гэсэн өндөр хүлээлттэй байна. Энэхүү хүлээлтэд ажлын байрны тайлан тааруу гарсан болон долдугаар сарын хэрэглээний үнийн индекс буурсан зэрэг үзүүлэлтүүд нөлөөлжээ.

Гэвч өнгөрсөн долоо хоногт зарлагдсан Үйлдвэрлэгчийн үнийн индекс (PPI) өндөр гарсан нь дээрх хүлээлтэд эргэлзээ төрүүлээд байна. CME-ийн FedWatch хэрэгслийн тооцооллоор, зах зээл нь есдүгээр сард хүү буурах магадлалыг 83% гэж үнэлж байна.

Жижиглэн худалдааны салбарын тайлан

Мөн энэ долоо хоногт Walmart, Target, Home Depot, TJX, Lowe’s зэрэг жижиглэн худалдааны аваргуудын улирлын тайлан гарна. Эдгээр тайлан нь АНУ-ын хэрэглэгчдийн худалдан авах чадвар болон эдийн засгийн бодит нөхцөл байдлыг харуулах чухал үзүүлэлт болох юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.