Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

АНУ болон Энэтхэгийн худалдааны маргаан төлөвлөсөн айлчлалыг цуцаллаа

АНУ болон Энэтхэгийн худалдааны маргаан төлөвлөсөн айлчлалыг цуцаллаа

АНУ болон Энэтхэгийн худалдааны маргаан төлөвлөсөн айлчлалыг цуцаллаа

АНУ болон Энэтхэгийн худалдааны харилцаа хурцадсаны улмаас АНУ-ын худалдааны төлөөлөгчдийн энэ сарын сүүлээр хийхээр товлосон айлчлал гэнэт хойшлогджээ. Анх 8-р сарын 25-29-ний өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн уг айлчлалын шинэ товыг хараахан зарлаагүй байна.

Тарифын дарамт нэмэгдсэн нь

Маргааны гол шалтгаан нь АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын зүгээс Энэтхэгийн бараанд ногдуулсан өндөр тариф юм. Тэрээр Энэтхэгийн бараанд 25%-ийн тариф ногдуулаад зогсохгүй, тус улсыг Оросоос түүхий тос, цэргийн тоног төхөөрөмж худалдан авсан гэх үндэслэлээр нэмэлт 25%-ийн "шийтгэлийн" тарифыг оногдуулжээ. Ингэснээр Энэтхэгийн бараанд ногдох нийт тариф 50%-д хүрч, АНУ-ын худалдааны түншүүдийн дундаас хамгийн өндөр түвшинд очоод байна.

Энэтхэгийн хариу үйлдэл

Хариуд нь Энэтхэгийн Гадаад хэргийн яам үүнийг "шударга бус, ялгавартай шийдвэр" хэмээн нэрлээд, барууны орнууд өөрсдөө ОХУ-тай худалдаагаа үргэлжлүүлсээр байгааг онцлон тэмдэглэв.

АНУ нь Энэтхэгийн хамгийн том экспортын түнш бөгөөд 2024 оны гуравдугаар сард өндөрлөсөн санхүүгийн жилийн дүнгээр тус улс руу 86.5 тэрбум ам.долларын бараа, бүтээгдэхүүн нийлүүлсэн нь Энэтхэгийн нийт экспортын 20%-ийг бүрдүүлсэн байна. Иймд тарифын өндөр дарамт нь Энэтхэгийн эдийн засагт ноцтой цохилт болоод байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.