Украин НАТО-д элсвэл ОХУ тэдэнд юу өгч чадах вэ?
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин нарын Аляскад хийсэн уулзалтын дараа олон улсын анхаарлыг татсан чухал шийдвэр гарчээ. Уулзалтаар ОХУ нь Украинд НАТО-гийн 5-р зүйлтэй адил аюулгүй байдлын баталгаа олгох боломжтойг илэрхийлсэн нь дайн эхэлснээс хойших томоохон үйл явдал болов.
НАТО-гийн 5-р зүйл гэж юу вэ?
НАТО-гийн гэрээний 5-р зүйлд “Эвслийн нэг гишүүнд зэвсэгт халдлага үйлдвэл үүнийг бүх гишүүнд халдсан гэж үзэж, шаардлагатай бүх тусламжийг хамтран үзүүлнэ” гэж заасан байдаг. Энэхүү хамтын хамгаалалтын баталгаа нь Украиныг НАТО-д элсэхээр эрмэлзэх гол шалтгаан болдог юм.
Олон улсын хариу үйлдэл
Европын Комиссын Ерөнхийлөгч Урсула фон дер Ляйен уг санаачилгыг дэмжиж, Европын Холбоо ч мөн өөрийн хувь нэмрээ оруулахад бэлэн байгааг илэрхийлжээ.
Харин Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський үүнийг "түүхэн ахиц" хэмээн үнэлээд, энэхүү хамгаалалт нь газар, агаар, тэнгисийн түвшинд бүрэн хэрэгжих ёстойг онцолсон байна.
Гэсэн хэдий ч АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио “энхийн гэрээ хараахан ойр биш” хэмээн анхаарууллаа. Түүний хэлснээр, зарим ахиц гарсан ч талуудын хооронд томоохон үл ойлголцол хэвээр байна. Ялангуяа газар нутгийн асуудал дээрх санал зөрөлдөөн гүнзгий байгаа тул энхийн хэлэлцээр ойрын хугацаанд бодит үр дүнд хүрэхгүй гэсэн таамаглал дэвшүүлэв.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй