Ethereum хүчтэй өсөх шинэ шатанд гарлаа
Ethereum (ETH) сүүлийн саруудад хүчтэй өсөж, зах зээлийн үнэлгээ нь 507 тэрбум долларт хүрч, үнэлгээгээрээ MasterCard-ыг гүйцлээ. Ханш 4,300 долларыг давж, сүүлийн нэг сард 45%-иар өссөн нь 2021 оноос хойших хамгийн өндөр түвшин юм.
Өсөлтийн гол шалтгаанууд:
-
Whale ба институционал худалдан авалт: Сүүлийн 4 долоо хоногт ETH-тэй холбоотой хөрөнгө оруулалтын бүтээгдэхүүнд 4.17 тэрбум доллар урсаж, зарим байгууллага дангаараа 1 тэрбум доллар орчим худалдан авчээ. Spot ETF-үүд ч 327 сая долларын цэвэр мөнгөн урсгалтай байв.
-
Регуляторын тодорхой байдал: АНУ-ын шинэ крипто зохицуулалт, Ripple-SEC хэргийн шийдвэр, Трампын тэтгэврийн сангууд криптовалют эзэмшихийг зөвшөөрсөн захирамж нь зах зээлийн итгэлийг нэмэгдүүлэв.
-
Сүлжээний идэвх: Өдөрт дунджаар 1.74 сая гүйлгээ хийгдэж, нийлүүлэлтийн 30% болох 36 сая ETH staking-д түгжээтэй байна. ETH/BTC харьцаа ч сүүлийн 1 жилийн дээд түвшинд хүрч, эрэлт Bitcoin-оос илүү өсөж байгааг харуулж байна.
Техникийн шинжилгээ ба ирээдүйн төлөв
Техникийн хувьд ETH 4,000 долларын эсэргүүцлийг давсан тул 4,430 долларыг сэтэлбэл өмнөх бүх цаг үеийн дээд (4,860 доллар) түвшинд хүрэх боломжтой. Цаашлаад 5,000–6,500 доллар руу өсөх магадлалтай гэж шинжээчид үзэж байна.
Богино хугацаанд ханшийн хэлбэлзэл байж болох ч урт хугацааны чиг хандлага өсөх төлөвтэй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй