Парк Плэйс оффис, 4 давхар, 403 тоот, Чингисийн өргөн чөлөө-24

(+976) 7012-1530

Трамп БНХАУ-д тавьсан өндөр тарифыг 90 хоногоор сунгав

Трамп БНХАУ-д тавьсан өндөр тарифыг 90 хоногоор сунгав

Трамп БНХАУ-д тавьсан өндөр тарифыг 90 хоногоор сунгав

Өнгөрсөн 7 сарын сүүлд Шведийн Стокгольм хотод болсон АНУ, Хятадын худалдааны хэлэлцээрийн үр дүнд АНУ-аас Хятадад ногдуулсан тарифыг 11 сарын дунд хүртэл сунгалаа.

Хэрэв тус шийдвэр гараагүй бол хоёр улсын тариф 4 сарын өндөр түвшиндээ эргэн очих байв. Тухайн үед АНУ Хятадын импортод 145%-ийн татвар ногдуулж, Хятад АНУ-ын бараанд 125%-ийн татвар тавьж байсан юм.

Харин 5 сард Женевт болсон уулзалтын дараа талууд тарифыг зөөлрүүлж, АНУ 30%, Хятад 10% болгож бууруулсан билээ.

Энэ удаагийн шийдвэр нь Трампын тарифын бодлого байнга өөрчлөгдөж, урьдчилан таамаглахад бэрх байгааг дахин харуулж байна.

Харин одоо ажиглах хамгийн чухал үзүүлэлт бол инфляцийн тайлан бөгөөд тарифын хэрэгжилт бодит амьдралд хэрхэн нөлөөлөхийг харах үлдлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ

  • Таалагдсан

  • Хөгжилтэй

  • Яахавдээ

  • Гунигтай

  • Таалагдсангүй

Баярлалаа.