J.P. Morgan таамаглал: АНУ-ын төв банк бодлогын хүүг 9 сард буулгана
J.P. Morgan-ий зүгээс АНУ-ын Холбооны Нөөцийн Банк 9 сард болох хурлаараа бодлогын хүүг 0.25 нэгж хувиар бууруулах төлөвтэй байна гэлээ. Ингэхдээ 9 сард ганцхан удаа бууруулах биш цаашид 0.25 хувиар 3 удаа бууруулах магадлалтай гэж үзэж байна.
Өмнө нь тэд энэ шийдвэрийг 12 сард гарна гэж таамаглаж байсан юм.
Хугацааг наашлуулсан шалтгаан:
- Трамп өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн зөвлөлийн дарга Стивен Мираныг ХНС-ийн түр гишүүнээр томилох санал дэвшүүлсэн. Энэ нь бодлогын хүүг бууруулах тал дээр дотоодын санал зөрөлдөөнийг хурцатгах магадлалтай гэж JPM анхааруулсан.
- J.P. Morgan 8 сарын ажлын байрын статистик бодлогын хүүгийн шийдвэрт чухал нөлөөтэйг онцолжээ. Ажилгүйдлийн түвшин 4.4% ба түүнээс дээш болвол хүү бууруулах үндэслэл болно. Харин доогуур бол инфляцид төвлөрсөн бодлого баримтлагчид эсэргүүцэх магадлалтай гэв.
Үүнээс гадна CME Group-ийн FedWatch-ийн тооцоогоор 9 сард хүүг бууруулах магадлал өнгөрсөн долоо хоногийн 37.7%-аас 89.2% болж өссөн байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй