Nvidia, AMD: Хятадад үйлдвэрлэсэн чипний орлогынхоо 15%-ийг АНУ-д төлнө
Оны эхэнд Nvidia, AMD компанийг Хятад руу чипээ борлуулахыг хориглосон. Тухайн үед Nvidia-ийн Гүйцэтгэх захирал Женсен Хуанг АНУ-ын хориг нь компанийн чухал зах зээлийг хааж байна гэж шүүмжилж байсан юм.
Учир нь H20 чип нь Хятадад өндөр эрэлттэй бөгөөд Baidu, Alibaba, Tencent, DeepSeek зэрэг гол AI хөгжүүлэгчид ашигладаг.
Тэгвэл сүүлийн хоёр сард АНУ-Бээжингийн харилцаа зөөлөрснөөр зарим бүтээгдэхүүнийг дахин худалдаалах зөвшөөрлийг олгожээ.
Ингэснээр Nvidia нь Хятадад борлуулах H20 чип, AMD нь MI308 чипийн орлогоосоо 15%-ийг АНУ-д төлөхөөр болсон байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
-
Таалагдсан
-
Хөгжилтэй
-
Яахавдээ
-
Гунигтай
-
Таалагдсангүй